Өмнөд Солонгос: Хятадын аялагчдыг визгүй зорчуулж эхэлсэн өдрөө 20 мянган жуулчин хүлээж авлаа
Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын 29-ний өдрөөс Хятадын бүлэг аялагчдыг 15 хоногийн хугацаанд визгүй зорчуулж эхэллээ. Улмаар энэ бодлого хэрэгжиж эхэлсэн эхний өдөр буюу өчигдөр өглөө гэхэд "Инчён" онгоцны буудал дээр Хятадын 20700 жуулчин ирсэн байна. Мөн хөлөг онгоцоор 2000 гаруй аялагч очжээ. Тус улсын Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын бодлого зохицуулах газрын хамтарсан мэдээллээс үзвэл, энэ бодлого ирэх жилийн зургаадугаар сарын 30 хүртэл хэрэгжих юм. Энэ журам Өмнөд Солонгосын Засгийн газраас сонгосон агентлагаар дамжуулан аялах Хятадын бүлэг жуулчдад хамаарна. Мөн жуулчид ирэх, очихдоо нэг агаарын хөлөг юм уу, усан онгоцоор зорчих ёстой. Сонирхуулахад, Жэжү аралд Хятадын бүлэг болон ганцаар аялагчид 30 хоног визгүй зорчих эрхтэй байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







